​Сирийн арми “Исламын улс” террорист бүлэгт цохилт өгч их хэмжээний нутаг дэвсгэрийг эргүүлэн авчээ

2017/07/21
Сирийн мэдээллийн агентлагийн  мэдээлснээр Сирийн арми Ar Raqqah-гийн өмнөд бүсэд  “Исламын улс”  хэт даврагч бүлэглэлт цохилт өгч их хэмжээний  нутаг дэвсгэрийг эргүүлэн авчээ.  Сирийн засгийн газрын арми Ar  Raqqah-гийн өмнөд бүсэд хэт даврагч  Лалын улс бүлэглэлийн зэвсэгт хүчний зарим ангийг устгасны зэрэгцээ нэг танк, 4  авто машин сөнөөж, нэг тосгон, нефтийн ордыг буцаан авжээ. Одоо засгийн газрын  арми тус бүсэд цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж  байгаа аж.

Курдын зэвсэгт хүчний удирдсан Сирийн арчилсан арми үргэлжлэн  Ar Raqqah хотод үүрлэсэн  хэт даврагч  Лалын улс бүлэглэлт цохилт өгч байна. АНУ-аар голлосон олон улсын холбооны  дэмжлэгээр, Сирийн ардчилсан арми тус хотыг бүсэлжээ.   Лондон хотод төвтэй Сирийн хүний  эрхийн ажиглагч байгууллага АНУ-аар голлосон олон улсын холбоо  Ar Raqqah хотод агаарын  довтолгоо хийсний улмаас 3 хүүхэд зэрэг 15 энгийн иргэн амиа алджээ.  

Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна