Америкийн тэнгисийн цэргийн хамгийн сүүлийн үеийн "Форд" зэрэглэлийн цөмийн хөдөлгүүр бүхий анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц 22-нд Виргиниа муж улсын Норфок тэнгисийн цэргийн баазад албан ёсоор ашиглалтад оров.
"Форд" онгоцны дугаар нь CVN-78 , Америкийн 78 дахь буюу хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Уг онгоцыг 2009 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 13 тэрбум шахам ам долларын хөрөнгө оруулж, энэ оны 5-р сарын сүүлчээр Америкийн тэнгисийн цэрэгт хүлээлгэн өгөв.
Америкийн ерөнхийлөгч Донельд Трамп мөн өдөр ашиглалтад орох ёслолын үеэр, "энэ нь ер бусын амжилт юм" гэж хэлээд 2018 оны санхүүгийн жилд батлан хамгаалахын төсвийг 54 тэрбум ам доллараар нэмэгдүүлнэ гэсэн Цагаан ордноос гаргасан саналыг баталж, Америкийн цэргийн тогтвортой санхүүжилтыг баталгаажуулахыг Конгресст шаардана гэв.
"Форд" нисэх онгоц тээгч хөлөг онгоц 337 метр урт, 76 метр өндөр, ашиглах хугацаа нь 50 жил юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна