Иракийн агаарын арми баруун зүгийн Амбар мужийн 2 сууринд агаарын дайралт хийж,  хэт даврагч “Лалын улс”-ын хэдэн арван зэвсэгт этгээдийг  устгажээ. Иракийн нэгдсэн үйл ажиллагааг удирдах газрын мэдэгдэлд, Иракийн агаарын армийн байлдааны нисэх онгоц Амбар мужийн  Анай болон Лавер 2 сууринд агаарын дайралт хийж, хэт даврагч “Лалын улс”-ын  командлалын нэг төв, зэр зэвсгийн 2 агуулах, авто машины тэсрэх бодисын 1  үйлдвэрийг сүйрүүлж, хэдэн арван зэвсэгт этгээдийг устгажээ.
Х.Нэргүй
 
                   
        
Сэтгэгдэл бичигдээгүй байна