Экс ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүсгүйчүүдийг хуйлруулж явна

2017/07/26
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр ерөнхий сайдын албанаасаа буухын өмнөхөн урлаг соёл, бизнес, улс төрийн томчуудын дунд зохиогддог пауэрлифтингийн нөхөрсөг тэмцээнд 220кг-ыг өргөж алтан медаль хүртсэн гэдэг.

Өдгөө 50 нас гарчихсан гэхэд Ч.Сайханбилэг тун ч өөртөө арчаатай нэгэн бололтой. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудсандаа амарч, зугаалж яваа цээж нүцгэн зургаа нийтэлсэн нь олныг шуугиулаад амжжээ. 

Угийн цэвэрхэн хувцаслалт, сайхан царай зүс, төгс бие хаагаараа хамгийн дажгүй гишүүдийн тоонд багтдаг байсан Ч.Сайханбилэгийг хараад уулга алддаггүй охид, бүсгүйчүүд ховор гэлцдэг. Тиймдээ ч түүний цээж нүцгэн зураг энэ зуны фэйсбүүкийн тренд болох нь лавтай.


Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна