АНУ-ын Конгресс Парламентын дээд, доод танхим Орос, Иран, БНАСАУ гурван оронд хориг арга хэмжээ хэрэгжүүлэх төсөл батлах ажлыг ахиулж байна. Хэрэв төсөл батлагдвал энэ сарын эцэс гэхэд ерөнхийлөгч Трампад өргөн барих болно гэв.
Төсөлд гурван оронд хориг арга хэмжээ авах агуулгаас гадна ерөнхийлөгч Орост тавьсан хоригийг цуцлах эрхийг нь хязгаарласан байна. Ерөнхийлөгч Орост тавьсан хориг арга хэмжээг цуцлах, эсвэл битүүмжлэгдсэн Оросын гадаад харилцааны эд хөрөнгийг буцаан өгөх зэрэг гадаад бодлогын чухал өөрчлөлтөд холбогдсон арга хэмжээ хэрэгжүүлэхэд Конгресст урьдаар албан бичиг өгөх ёстой, Конгресс харин ерөнхийлөгчийн шийдвэрийг үгүйсгэх эрхтэй гэв.
Эх сурвалжаас үзвэл, Төлөөлөгчдийн танхим 25-нд уг төслөөр санал хураах болно. Хэрэв батлагдвал Сенатад дахин санал хураалт хийнэ. Эцэст хоёр танхимын баталсан төслийг ерөнхийлөгч Трампд өргөн барьж, тэрээр гарын үсэг зурж хуулийн хүчинтэй болгох эсэхийг шийднэ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна