Алаг нүдэн жүжигчин И.Одончимэг өнөөдөр 50 нас хүрч байна

2017/07/27
Хошин урлагийн “акулууд”-ын нэг “Х түц” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 50 нас хүрч байгаа аж. 

Ишдоржийн Одончимэг нь 1967 оны 7 сарын 27-нд мэндэлжээ.Тэрээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос  УДЭТ руу шилжсэн. Ингээд 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа одоо хүртэл ажиллаж байгаа аж.

Image may contain: 1 person, closeup

Мэргэжилээрээ 20 гаруй жил ажиллаж байгаа түүнийг хошин урлагийн акулуудын нэг хэмээн үнэлдэг. Түүний мөрөөдөл нь кино бүтээх байсан бөгөөд “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг коног найруулсанаар биелэлээ олсон. Урлагийн ертөнцөд хөл тавьсан түүний анхны гол дүр нь  “Сэрүүн дуганы мөхөл”  кино  байсан юм.“Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн юм.

Image may contain: 7 people, people smiling, people sitting and indoor

Урлагийнхандаа “Алаг нүдэн Одноо” гэж цоллуулдаг МУГЖ И.Одончимэг буюу Одноодоо уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөгөөд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна