Дээрхийн гэгээн 14-р Далай лам ирэх сард Африкийн Ботсван улсад очих гэж байгаа аж. Үүнд Хятадын гадаад хэргийн яамны сайд хэвлэлийн бага хурал хийжээ.
Тэрбээр: "Түвдийн тухай асуудал нь Хятад улсын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай шууд холбогдох болохоор Хятад улсын ашиг сонирхлыг хүндэтгэхийг дипломат харилцаатай бүх улсаасаа шаардаж байна. 14-р Далай ламыг айлчлуулах асуудлаар зөв шийд гаргаж, Хятад улсын дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг Хятадын тал холбогдох улс орнуудад шаардаж байна. Хэрэв Далай лам ямарваа нэгэн нэрээр аливаа улс оронд очин, Хятад улсын хагалан бутаргах үйл ажиллагаа өрнүүлэхийг оролдвол хатуу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулъя" хэмээн мэдэгджээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна