Т.Бархүүгийн сэтгэл хөдөлгөм гэрлэх санал

2017/07/28
Өчигдөр жүжигчин И.Одончимэгийн 50 насны төрсөн өдөр болж өнгөрсөн билээ. Харин түүний төрсөн өдрөөр Т.Бархүү итгэмээргүй нэгэн бэлэг барьж, гэрлэх санал тавьжээ. Тэрбээр сүйн бөгжөө өгч Никитон хамтлагийн ''Чи минийх'' дууг хайрт бүсгүйдээ зориулан дуулжээ. 

Т.Бархүү:  ''Дахин нэг хүүхэдтэй болчихвол гоё л байна, гэхдээ одоо ч жаргалтай байна'' хэмээн хошигнохоо ч мартсангүй. 

Харин И.Одончимэг баярын нулимс унаган ''Хоёргүй сэтгэлээр урлагийг сонгон амьдралаа зориулсан. Харин амьдрал үүний минь хариуд гэр бүлээ гэсэн сэтгэлтэй, маш их ноён нуруутай энэ сайхан залууг надад бэлэглэсэн гэж боддог. Бурхан тэнгэртээ үнэхээр баярлаж явдаг, хайрдаа баярлалаа'' гэсэн юм.
 

Монголын олон гэр бүлүүдэд үлгэр жишээ болсон урлагийн сайхан хосууддаа аз жаргал хүсье.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна