"Шөнийн парк" хязгааргүй тоглох боломжийг олгоно

2017/07/29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк "Шөнийн парк" хөтөлбөрийг энэ сарын 28,29-нд зохион байгуулна. 

Тус хөтөлбөр үдшийн 21.00-02.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Хүрэлцэн ирсэн хүн бүр 20 мянган төгрөгийн тасалбар авч үйлчлүүлэх бөгөөд шөнийн 02.00 цаг хүртэл хүссэн тоглоом дээр хязгааргүй тоглох боломжтой юм. Харин бага насны хүүхдийн тоглоомууд 00:00 цаг хүртэл ажиллах аж.

Энэ үеэр цирк, иог, илбийн үзүүлбэр үзүүлэхээс гадна дуучин Маралжингоо, “Мөнгөн бүрээ”, “Содон” хамтлаг ая дуугаа өргөх бол Belly dance, Галтай иог, Pole dance, Улаан туг бүжгийн хамтлагийн тоглолтыг сонирхох боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна