Зам тээврийн ослын улмаас гэмтэл авсан иргэдийн тоо өсчээ

2017/07/29
ЗТХЯ, АТҮТ болон Замын цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд гарч буй осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Энэ онд зам тээврийн ослын улмаас 5374 иргэн хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Тиймээс дээрх гурван байгууллага хамтран зам тээврийн ослын гарч буй шалтгаан нөхцөл, үүссэн хор уршгийг нийтэд таниулах, соён гэгээрүүлж урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах болов. Мөн жолооч нарын техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч хяналт шалгалтыг тогтмолжуулахаар тохирлоо.

Хэлэлцүүлэгт ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна