ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 27-ны өдөр Финландад айлчлах үедээ, ОХУ болон БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагаа гуравдагч талд чиглэхгүй хэмээн мэдэгджээ.
ОХУ болон БНХАУ Балтын тэнгист нэгдсэн цэргийн сургуулилт хийж буй тухай Путин: "ОХУ болон БНХАУ эдийн засаг, улс төр, цэргийн явдал зэрэг олон талаар стратегийн өргөн хамтын ажиллагаатай байдаг. Эдгээр хамтын ажиллагаа ямар ч гуравдагч талд чиглэхгүй, дэлхий дахиныг улам тэнцвэртэй болгоно. Бид цэргийн шинэ холбоо байгуулахгүй" гэжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна