Робот болон машинуудын тусламжтай Сингапурын эдийн засаг хоёр дахин нэмэгдэх тооцоотой байна. Консалтингийн "Accenture" компанийн мэдэгдсэнээр Сингапур улс хиймэл оюун ухааныг бүрэн ашигласнаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө 5.4 хувьд хүргэх боломжтой юм.
Харин хиймэл оюун ухааны тусламжгүй бол эдийн засгийн өсөлт 3.2 хувь байх тооцоо гарчээ. Сингапур төдийгүй олон улсын хэмжээнд хүн амын насжилт нэмэгдэж, ажиллах хүч буурч байгаа бөгөөд ийм асуудалтай тулгарсан орнууд роботуудыг ашигласнаар хөдөлмөрийн хүч буурч байгааг шийдэх боломжтой гэж салбарын шинжээчид үзэж байна. Робот болон хиймэл оюун ухааны хэрэглээг дэмжсэнээр АНУ-ын эдийн засгийн өсөлт 4.6 хувьд хүрэх боломжтой гэж “Accenture" компани тооцоолсон байна. Харин одоогийн өсөлт 2.5 орчим хувьтай байгаа юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна