Орчин үед хэн дуртай нь юу хүссэнээ хийдэг болсон үе. Тиймдээ ч эрх чөлөөт нийгмээ даган хүн бүр өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, юу дуртайгаа хийж болох ч сүүлийн үед эрээ цээр гэгч зүйлийг ор мөргүй уландаа гишгэх явдал их гарах болжээ. Магадгүй энэ нь гадны соёл хэт их нэвчих болсонтой холбоотой байж болох юм.
Олон нийтийн цахим сүлжээнд “Ангууч” нэрээр олонд танигдсан Б.Баттөр хэмээх залуу онц гойд хийсэн ажилгүй ч охид бүсгүйчүүдийг араасаа хуйлруулдагаараа алдартай.
Цахим сүлжээнд 67,000 гаруй дагагчтай боксчин залуу дуучид, жүжигчдийг хол хаяж төрөл бүрийн реклам, зар сурталчилгаа тэр бүү хэл кинонд хүртэл тоглоод амжсан нэгэн.
Тэрбээр саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа “нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо... өнөөдөр яг ингэж төрсөн өдөр” хэмээн бүтэн нүцгэн зургаа байрлуулжээ.
“Охид бүсгүйчүүд нь бүтэн нүцгэн зургаа барагтай л хийж харагдахгүй байхад халхын сайхан эрчүүд нь хамаг байдгаараа шалдлаад дууслаа” хэмээн олон нийт тун ихээр бухимдалтай байгааг анзаарсан Баттар
"Зүгээр дээ би л ингэж зоригтой тэнэг ......гүй бол та нарын хэл амнаас айгаад хэн нэгэн дарагдаад байна. Яг үнэндээ энэ бол тийм ч сүртэй зүйл биш. Байдаг л нэг..." хэмээн хариулсан байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна