Пейрсинг хийлгэхдээ юуг анхаарах ёстой вэ?

2017/07/31

20 жилийн турш пейрсинг хийж байгаа Жей Колби Смит зөвлөж байна: 

Хаанаа пейрсинг хийлгэж байгаа нь чухал



Чих бол шинэ ээмгээ гайхуулж болох хамгийн тохиромжтой газар. Дун, нуман, мушгиа зэрэг олон ээмгүүдийг зүүж болно. Мөн хөхний товчиндоо ганган  пейрсинг хийлгэх эмэгтэйчүүд ч олширсон.



Септум пейрсинг бол хамгийн амар бөгөөд гоёмсог. Учир нь хэрэгцээтэй үед аваад тавьчихаж болдог, хэн ч чамайг пейрсингтэй гэж мэдэхгүй. Хүссэн үедээ ганган харагдахад чинь туслах болно.

Өөрт зохих пейрсингийг олох нь чухал

celebrity piercing зурган илэрцүүд


Нээлттэй байж, өөрийнхөө яг юу хүсээд байгааг сайн ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн жүжигчин эсвэл алдартанд сайхан зохиж байгаа пейрсинг чамд сайхан зохихгүй байж мэднэ.  Түүний чих, чиний чих өөр байж мэднэ шүү дээ.

Айдасаа март

afraid of piercing зурган илэрцүүд

Пейрсинг хийлгэхээр зорин ирж буй бүх хүмүүс их бага хэмжээгээр сандарч айж байдаг. Энэ нь пейрсинг хийлгэхийн хамгийн хөгжилтэй тал нь юм . Та пейрсинг хийлгэснийхээ дараа маш гайхамшигтай зүйлийг мэдэрч, айдасаа давсан баатар мэт байх болно.

Өвдөлтгүй гоо сайхан  гэж үгүй

Холбоотой Зураг

Чихний гэдсээ цоолуулах нь  мөгөөрсөө цоолуулснаас хамаагүй их өвддөг. Хөхний товч цоолуулахад хэр зэрэг өвдөх тухай дурсаад ч хэрэггүй. Гэсэн хэдий ч No Pain, No Gain гэж үг байдаг шүү дээ.

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол өвдөлтөө тэсэхдээ гаргууд байдаг гэнэ.

Шинэхэн пейрсингээ сайн арчлах нь чухал

Холбоотой Зураг

Энгийн гарын доорх зүйлсээр арчилж ариун цэврийг маш сайн сахих шаардлагатай.
Саван бол ус байхад л болно.

Ариун цэвэр сайн сахихаас гадна хамгийн том асуудал гэвэл хүмүүс пейрсинг хийлгэсэн газраа дарж унтах гээд байдаг. Шинэ  загатнаж улайсан пейрсинг дээрээ нэмж даралт өгөн дээр нь дарж унтах нь асуудлыг улам томруулдаг тиймээс аль болох дарж хэвтэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна