Алдарт жүжигчин Лиам Нийсонгийн амьдралын гунигт түүх

2017/07/31
Лиам Нийсонг ямар агуу жүжигчин болохыг мэдэхгүй хүн ховор биз. Гэвч түүний сэтгэлд хэзээ ч арилашгүй нэгэн гашуун түүх байдаг аж. Лиамын сэтгэлийн гүнд юу нуугдаж байдагийг танд сонирхуулъя. 

liam neeson sad зурган илэрцүүд

Түүний эхнэрийг Наташа Ричардсон гэдэг байсан бөгөөд тэрбээр Английн кино найруулагч, жүжигчин байсан юм. Наташа, Лиам нар 1994 оны зун Нью Йорк хотод хуримаа хийж Майкл, Даниэл хэмээх хоёр хүүтэй болсон юм. Гэвч харамсалтай нь Наташа 2009 оны 3-р сарын 18-нд толгойны бэртэлийн улмаас 45 насандаа нас барсан юм. 

natasha richardson зурган илэрцүүд

Лиам эхнэртээ дэндүү хайртай нэгэн ба эхнэрээ алдсанаас хойш одоог хүртэл ганц бие яваа юм.

Холбоотой Зураг

"Тэр ер нь өөрийгөө нэг их боддоггүй хайнга хүн байсан шүү. Өвлийн амралтаар тэр минь хүүгээ дагуулаад QueBec-д цанаар гулгахаар явсан юм. 

Тэгээд тэр орой нь над руу: "Лиам, хүү бид хоёр дажгүй байгаа өнөөдөр их хөгжилтэй байлаа. Би цанаар гулгаж сурсан. Анхлан суралцагч гэхэд дажгүй байсан шүү . Гэвч толгойгоо хүчтэй цохисныг эс тооцвол" гэсэн яриа өрнөсөн. Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар тэр минь урьдынх шигээ биш болж эхэлсэн.

Заримдаа хаана юу тавьснаа мартах гэх мэт богино хугацааны ой санамжаа алддаг болж, үе үе ухаан алддаг болж эхэлсэн. Тэгээд эмчид үзүүлэхэд түүнд минь амьдрахад тун бага хугацаа үлдсэн байна гэсэн хариу гарсан. Би зүгээр л итгэж чадаагүй би түүнээс яагаад ийм юм болсныг асуусан.

Би түүнийг тухайн үед юу мэдэрч байсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л тэр над руу харамссан харцаар нулимсаа дуслуулан "цанаар гулгаж сурж байхдаа толгойгоо нилээн хүчтэй цохисон тэгээд надаас эмч эмчилгээ хийлгэх талаар асуусан ч би гайгүй гээд зүгээр боолт хийлгээд л өнгөрөөчихсөн юм" гэж хэлээд л уйлаад байсан.

Дараа нь би аль болох удаан хугацааны турш хажуудаа байлгахыг хүссэн болохоор бүх боломжит аргуудыг судалж үзэн түүнтэй ярилцсан ч тэр энэ бүхнээс татгалзсан. Учир нь тэр үхэл амьдралын зааг дээр амьдрах ямар байдгийг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн болохоор би түүний хүслийг хэцүү ч гэсэн зөвшөөрсөн дөө. Аажмаар тэр минь өөрийгөө хянах чадвараа алдаж эмнэлгийн орон дээр үхэснээс ялгаагүй л хэвтдэг болчихсон.

Миний түүнд хэлсэн сүүлийн үгс маань: "Намайг сонсож байгаа эсэхийг чинь мэдэхгүй юм даа хайрт минь, бас ийм байдалтайгаар чамайгаа удаан байлгамааргүй байгаа болохоор бид яг одоо New York-руу буцаж байна тэнд гэрийнхэн маань бүгдээрээ цуглачихсан хүлээж байгаа". 

Тэгээд л тэр орой нь амьсгалын аппаратыг нь салгасан даа.

Тэр өдөрөөс хойш жил өнгөрсөн ч би түүнийг үгүйлсэн байдлаас салж чадаагүй. Би зүгээр л түүнийг үүрд байхгүй болчихсон гэдэгтэй эвлэрч чадахгүй байсаар л байсан. Заримдаа хаалганы хонх дугарахаар түүнийг ирж байгаа юм шиг л түүнийг байгаасай гэж баярлаж гүйж очдог болчихсон байсан."
 

Холбоотой Зураг
 
Холбоотой Зураг
 
Холбоотой Зураг
 
Холбоотой Зураг

Холбоотой Зураг
 
 
liam neeson wife cry зурган илэрцүүд

liam natasha kids зурган илэрцүүд

natasha richardson dead зурган илэрцүүд
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна