60 тэрбумын асуудлыг шийдвэрлэсний дараа үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэв

2017/07/31
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралджээ.

Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн Ард нийтийн санал асуулгыг явуулж тогтоох нь зүйтэй гэж үзжээ.

Мөн 60 тэрбумын асуудлыг өдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ хэмээн үзсэн байна. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг өргөн хүрээнд хамруулах шаардлагатай гэж үзэж ажлын хэсэг байгуулан, намын гишүүд дэмжигчдийн оролцоог хангаж, намын Үндэсний бодлогын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж.
 
Эх сурвалж: Монцаме


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна