Жижи Хадид жирэмсэн болсон уу?

2017/08/01
Дэлхийн загварын ертөнцiin хатан хаан, төгс хэмээн нэрлэгддэг Жижи Хадидийн ээж Ёоланди охиныхоо хамгийн сүүлд өөрийн цахим хуудсандаа оруулсан зурагны доор ийнхүү бичжээ. 



''9 сарын дараа эмээ болно гэдэгтээ маш их баяртай байна. Амьдрал бол бэлэг.'' гэжээ.

Жижи One Direction хамтлагийн экс гишүүн Заян Маликтай үерхдэг бөгөөд тэднийг урлагийн хосууд дундаас хамгийн жинхэнэ нь гэдэг билээ. Тэд бие биендээ маш их хайртай нь маргаангүй ч хосууд одоохондоо хүүхэдтэй болоход арай л эрт, тэгээд ч хоёул өөрсдийн өсөн дэвжих карьертаа анхаараад завгүй байх болов уу хэмээн тэдний шүтэн бишрэгчид нь өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлжээ. 



Ямартай ч энэ мэдээлэмэдээлэл үнэн эсэхийг, цаашдаа тэдний амьдрал хаашаа эргэхийг хүлээх л үлдлээ.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна