С.Зориг агсаны хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ баасан гарагт болно

2017/08/01
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдөр болох тов гарлаа. Энэ удаа Улсын Дээд шүүх өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж эцсийн шийдвэрийг гаргах юм байна. Дээд шүүхийн хурал өмнө нь зургаадугаар сарын 15-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна