​Сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж ажиллахыг үүрэг болголоо

2017/08/03
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээр ахлуулсан Ажлын хэсэг даваа гаригт хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,

1. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, малтай айл өрхүүдэд Сэрэмжлүүлэг, зөвлөмжийг Хороодын Засаг даргын Ажлын албаар дамжуулан хүргүүлэх

2. Шүлхийн вакцинд хамрагдаагүй малын тоог нарийвчлан гаргах, хөдөө орон нутгаас зөвшөөрөлгүй зуслангийн бүсэд буусан малын тоог нарийвчлан гаргаж, шүлхийн вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холобгдох хүмүүст үүрэг болголоо. Хуралд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээ, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлгийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, 15-20 дугаар хорооны Засаг дарга нар оролцсон юм.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна