408 иргэнд ипотекийн зээл олгожээ

2017/08/04
 Монголбанк болон Засгийн газраас  өнгөрсөн сард 408 иргэнд ипотекийн зээл олгосон байна. Тухайлбал Монголбанк  251 зээлдэгчийн 15.98 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийджээ. Харин Засгийн газраас 157 зээлдэгчийн 9.07 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Энэ оны зургадугаар сард арилжааны банкууд 1105 иргэнд ипотекийн зээл олгосноор нийт зээлдэгчийн тоо 91.9 мянга, зээлийн үлдэгдэл  4 их наяд 177.2 тэрбум төгрөгт хүрээд байсан юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна