Улсын онцгой комиссын хурлын үеэр салбар бүрийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллээ өгөв. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн байгууллагын бүх дарга нар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах албан тоот хүргүүллээ. Томуу томуу төст өвчний эрсдлээс сэргийлэх бэлэн байдлын төлөвлөгөөг батлахаар ажиллаж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдын жирэмсэн эх тав хүртэлх насны хүүхдийн бүртгэлийг шинэчлэн гаргаж байна. Зудын гамшигт өртөж болзошгүй аймгуудад гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар цахим сургалт явуулсан. Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 177 суманд хийж хуваариллаа. Өвөл, хавар хүндэрвэл шатахуун, эмийн төсөв хүрэлцэхгүй байх нөхцөл үүссэн. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эмийн тусгайлсан нөөц байхгүй тул санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна