Монголчууд бид байгаль дэлхийгээ шүтэж, биширч зөн совин зүрх сэтгэлээрээ холбоотой амьдарч ирсэн ард түмэн. Хүн бүр төрсөн нутаг, уул усаа онцгойлон дээдэлж алдартай уулс, хайрханаа бүтээлгэж шүтдэг уламжлалтай. Завхан нутгийнхан л гэхэд оройн дээд, очирваань “Отгонтэнгэр” хайрханаа мөнхөд дээдлэн хүндэлж, шүтэн биширч ирсэн. Эл хайрханы тухай урлагийн төрөл бүрийн олон бүтээл бий болсоор л байна. Гэтэл хүний оюун санаанаас урган гарсан урлагийн бүтээлээс гадна байгаль өөрийнхөө зүй тогтолоор дотогт хайрханаа ийн урлажээ.
Байгалийн сонин, содон, үнэт чулуу цуглуулагчийн цуглуулгын сор болсон чулууны зургийг бид анх удаа дэлгэн үзүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна