Петро Чайнагаас "Мөнгө хүүлэгч" С.Батхүүд хариуцлага тооцно уу, Н.Цагаанхүү дарга аа!!!

2017/08/08
Хятадын хөрөнгө оруулалттай "Петро Чайна" компанитай холбоотой асуудлыг сэтгүүлчид сүүлийн арав гаруй жил үргэлж хөндсөөр ирсэн.

Сар бүр зуу зуугаараа хятад ажилчид Петро Чайнагийн нэрэн дор Монголын нутагт орж ирэн, Дорнодын талд хятад өнгө аястай барилгууд сүндэрлэх болж, бүр Тамсагийн газрын тос олборлох газарт осол гарч хүний амь үрэгдсэн гээд тоочвол олон хэрэг бий. 

Үүгээр зогсохгүй Дорнод аймгийн иргэд өөрсдийн амьдрах газар, нутаг ус, цаашлаад өөрсдийн эрхэлж болох байсан ажлын байраа хятад ажилчдад алдсандаа, мөн байгаль орчин бохирдуулж буй байгаад нутгийн иргэд бухимдал тээсээр өдийг хүрчээ.

Одоо ч энэ асуудлууд үргэлжилсээр........ Бүр төрийн албан хаагчид ч энэ асуудалд хутгалдах болсон байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Батхүү Петро Чайна компанийн гар хөл болж, тэдэнтэй нийлэн Монгол малын махыг хятадруу гаргаж байна гэсэн нэгэн иргэн бидэнд хандлаа.

Түүний бухимдлыг ийнхүү ихээр хүргэсэн Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын С.Батхүү гэгч хэн болох талаар дор сийрүүлье.



Эх сурвалжийн өгүүлснээр Дорнод аймгийн мэргэжлийн хяналтад төрийн албыг мөнгө олох уурхай гэж ойлгосон нэг байцаагч гарч ирсэн нь С.Батхүү гэгч ажээ.

Энэ эрхэм мэргэжлийн хяналтын газарт анх ажилд орсон цагаасаа хойш "гэрэл"-ийн хурдаар албан тушаал ахиад зогсохгүй түүний хууль бус, эрээ цээргүй үйлдлүүд хэрээс хэтэрчээ.

Тодруулбал, С.Батхүү нь одоо тус аймагт Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хятадын “Петро Чайна” компанид малын мах шахаж ашиг сонирхлыг  зөрчилтэй ажилладаг  гэдгийг эх сурвалжууд баталж байна.

 Мөн өмнөх дарга Ц.Баярхүүгийн үед дорнод аймагт  шинээр нээгдсэн Сүмбэр- Рашаантын боомтоор бууны сумтай орж баригдан шившгээ тарьж, албаны нэр хүндийг навс унагасан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

Эдгээр асуудлуудыг шалгавал бүгд гэрчлэх гэрчтэй, нотлох баримттай гэнэ.

Хувийн ашиг сонирхлын улмаас төрийн албыг умартан эх орныхоо эсрэг ажиллаж байгаа С.Батхүү гэгчид хариуцлага тооцож анхааралдаа авахыг нутгийн иргэд хүсч байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд уламжлая.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна