С.Баяр өөрийн хүсэлтээр Элчин сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2017/08/08
Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсан даруйдаа Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д санал хүргүүлж байсан юм.

Тэгвэл зарим хэвлэлд мэдээлж байгаачлан Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр өөрийн хүсэлтээр дипломат албанаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Гадаад харилцааны яаманд өгсөн гэнэ.

Түүний энэхүү шийдвэр нь удахгүй болох МАН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болсонтой нь холбоотой байж магадгүй талаар эх сурвалжууд өгүүлж байна.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна