Шадар Сайд У.Хүрэлсүхийг мөрдөж, амь насанд заналхийлэхээр оролдсон тухай мэдээлэл цацагдсан. Нэр бүхий гэрчүүдийн мэдүүлж байгаачлан У.Хүрэлсүхийг мөрдөх захиалга өгсөн албан тушаалтнууд нь УИХ-ын дарга М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар аж.
Тэгвэл үүсээд байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр, "Өдрийн мэнд хүргэе. Сүүлийн өдрүүдэд Dorgio.mn сайтад намайг гүтгэсэн мэдээ гаргаж, түүнийгээ сошл орчинд зохион байгуулалттай тарааж эхэллээ.
-Би төрийн албанд зүтгэхдээ хүнийг дагах, мөрдөх үүргийг хэнд ч, хэзээ ч өгч байгаагүй, надад ийм зан чанар огт байхгүйг хүмүүс мэднэ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна." гэсэн байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна