Хэрхэн шартахгүй байх вэ? Шартсан тохиолдолд авч болох арга хэмжээнүүд

2017/08/09

Толгой өвдөнө, ам цангана, ядрана, нүд хавдана..хамаг л таагүй мэдрэмжүүдийг нэг дор цуглуулж чаддаг “аварга” бол шарталт. Өнгөрсөн шөнө л та аз жаргал, эрч хүчээр дүүрэн байсансан…

Нэг муу мэдээ гэвэл эрдэмтэд одоог хүртэл шарталыг бүрэн анагаадаг эм, арга нээгээгүй байна. Согтууруулах ундаа хэрэглэснээс ойролцоогоор 24 цагийн дараа таны бие хамаагүй дээрдэх нь л маргашгүй үнэн юм. Учир нь бидний бие өөртөө “орсон” хорт бодисуудын нөлөөнөөс гарч, хүчээ сэлбэхэд тийм хэмжээний хугацаа шаардагддаг аж. Гэхдээ та дараах аргуудаас хэрэглэн биеэ дээрдүүлж болно. Юун түрүүнд энэ өөдгүй нөхцөл байдлаас хэрхэн сэргийлж болох талаар зөвлөгөө өгье.

Сэргийлэхэд:
• Согтууруулах ундаа уухынхаа яг өмнөхөн сүү уувал, энэ нь таны ходоодны дотрыг бүрхэж, алкогольны шингэцийг удаашруулна. 
• Гэвч хэрэв танд ингэх боломж байхгүй байвал, “их шөнө”-дөө гарахынхаа өмнө хоол идэхийг зөвлөж байна. Хоол нь ходоодны acetaldehyde-ийг бууруулдаг учраас, шартуулахгүй. Зүгээр ч нэг тосорхог гэлгүй, гол нь эрүүл хоол сонгоорой. Эс тэгвээс маргааш нь таны ходоод өвдөж магадгүй. 
• Нэг л төрлийн унд уухыг илүүд үз. Вино ууж эхэлсэн бол, дундуур нь пиво, архи хольж уух хэрэггүй. Үүний оронд бүтэн шил дарс уусан нь дээр юм. Мөн коктейлыг их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Учир нь коктейлд төрөл бүрийн согтууруулах ундаа холилдож орсон байдаг учраас шартуулах магадлал өндөр. Брэнди, вискиний оронд цагаан архи, жин, эсвэл пиво уугаарай.
• Оргилуун дарсыг дутуу үнэлэх хэрэггүй. Ялангуяа хийжүүлсэн согтууруулах ундаа нь хүний тархи, мэдрэлийн системд шууд нөлөөлдөг талтай. Тиймээс зөвхөн хундага тулгах үедээ шампаск амсаад, бусад үед нь өөр унд аваарай.
• Алкоголь нь бидний биенээс шингэнийг гадагшлуулдаг учраас та их хэмжээгээр ус уух хэрэгтэй. Унтахынхаа өмнө хажуудаа стакантай ус тавь.

Эмчлэх:
• Нэгэнт “бүх зүйл болоод өнгөрсөн” бол, та нэн түрүүнд маш сайн унтаж амрах хэрэгтэй. Шаардлагатай бол ажил руугаа утасдаад ханиад хүрчихсэн гэж хэлээд чөлөө ав.
• Дараа нь C витаминтай жүржийн шүүс, цэвэр усаар шингэнээ нөхөж ав. Кофе ууж болохгүй. Энэ нь таны толгойг улам өвтгөнө.
• Даршилсан ногоо эсвэл лаазалсан загас идээрэй. Эдгээр нь эрдэс бодисоор баялаг юм. Ялангуяа дарсан өргөст хэмхний зөөлөн шүүс уух нь сайн нөлөөтэй.
• Шүршүүрт ор. Усаа нэг халуун, нэг хүйтэн болгож соль. Таны бие махбод, эд эсийг цочроож сэрээнэ.
• Өндөг шарж ид. Өндгөнд албумин нэртэй байгалийн уураг агуулагддаг учраас таны биеийн шингэний дутагдлыг нөхнө. Шарж, чанаж, эсвэл түүхийгээр нь идэхийн алийг нь сонгох нь таны хэрэг.
• Зөгийн балтай талх, жигнэмэг ид. Зөгийн баланд зохих хэмжээний фруктоз агуулагддаг тул таныг алкогольноос чөлөөлнө.

Одоо л бүх зүйл "шар" харагдахаа больж байгаа биз?



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна