"Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутнууд энэ сарын 13-нд тангараг өргөнө

2017/08/09
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Энэ үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, "Зохиомж" дээд сургуулийн төлөөлөл байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэй уулзалт зохион байгуулав.

Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй тус хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардан, тангарагаа өргөсөн байна. Харин энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Энэ  сарын 13-нд тангарагаа өргөх тэдний хувьд "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдснаар хүмүүжил, төлөвшлийн өндөр ач холбогдолтой болохыг уулзалтын үеэр онцолж байлаа.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар тус хөтөлбөрийг залуусыг бие хүн болон төлөвшихөд онцгой ач холбогдолтой болохыг онцлон бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна