Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд, амралтын өдрүүдээр Төрийн ордонд МАХН-ын Их чуулган хэмээх хууль бус хурал боллоо. энэ хурлыг зохион байгуулж хүмүүсийн хэвлэлд өгч буй мэдээлэлд МАХН-ын 200 гаруй гишүүн цуглаж Их чуулган хийлээ гэж байгаа. Гэвч бодит байдал дээр өөр намын гишүүнчлэлтэй, хуурамч батлах бүхий энд тэндээс цугласан хүмүүс ажээ. Яг тоолбол МАХН-ын 20 гаруй хүн тэрхүү хууль бус хуралд оролцсон байна. Харин МАХН-ын жинхэнэ гишүүдийг очиход Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчдын хүчээр оруулалгүй, хөөн явуулсан байна. Монгол Улсын Төрийн ордны тухай хууль гэж бий. Энэ хуульд “…Төрийн ордон халдашгүй дархан байна” гэсэн байдаг. Мөн хуулийн 6-гийн 3-т “…УИХ-ын чуулганы хуралдааны танхим, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим, Засгийн газрын хуралдааны танхимд зөвхөн УИХ-ын чуулганы хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, Засгийн газрын хуралдааныг тус тус хийнэ”, 6-гийн 4-т “…Энэ зүйлийн 3-д зааснаас бусад танхимд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас зохион байгуулж байгаа хурал, зөвлөлгөөн, уулзалт, бусад арга хэмжээ явуулах асуудлыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тус тус зохицуулан шийдвэрлэнэ” гэсэн байна. Тэгэхээр энэхүү хууль бус хурлыг явуулах ажлыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарын хэн нэг нь эсвэл гурвуулаа зөвшилцөөд шийдвэрлэсэн байж таарна.
“ХУУЛЬ БУС ХУРАЛД ОРОЛЦООД 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨ АВААРАЙ”
МАХН-ыг булаах оролдлого болох Төрийн ордонд болсон хурлыг зохион байгуулагчид ийм зар түгээжээ. Мэдээж хэрэг, үүнийхээ хүчинд тооны хувьд хангалттай хүмүүсийг цуглуулж чадсан байна. Зохион байгуулагчид хуралд очсон хүмүүсийн банкны данс руу 100 мянган төгрөг шилжүүлжээ. Энэ бүгд баримт нотолгоотой бөгөөд МАХН-ынхан энэ баримтуудыг олж авч чадсан байна.
ТОМ БУУДАЛД БАЙРЛУУЛЖ, ТӨРИЙН ОРДОНД ШӨНӨӨР НЭВТРҮҮЛЭВ
Төрийн ордон 24 цагийн хамгааллтай байдаг. Гэхдээ шөнөөр нэвтрүүлж янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдгийг мэдэхгүй юм. Харин энэхүү хууль бус МАХН-ын Их чуулган гээчид оролцогчдыг автобус автобусаар нь шөнө нэвтрүүлж, Төрийн ордны арын хаалгаар саадгүй нэвтрүүлж хуралдуулсныг зарим телевиз, мэдээллийн сайтын дуранд бууж үлдсэн байна. Мөн 100 мянган төгрөгийн “цалин”-тайгаар хуралд очсон хүмүүсийг Улаанбаатарын хамгийн томоохон, Баянгол зэрэг гурван зочид буудалд тараан байрлуулсан. Түүнээс гадна энэ хурлын үеэр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргүүлэхдээ Сүхбаатарын талбайг цагдаагийн хүчээр битүү хамгаалсан байгаа юм.
МАХН-ЫГ БУЛААХЫГ ЯАГААД ОРОЛДОВ?
МАХН бол Монголын улс төрийн гурван том хүчний нэг. Ирэх 2020 оны сонгуульд энэ нам сонгогчдын дийлэнхийн саналыг авах магадлал өндөр байгаа юм. Элдэв судалгааны дүн ч үүнийг харуулж байгаа юм байнаМАХН 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар хагас сая орчим хүний санал авсан. Гэсэн ч эрх баригчид тэднийг луйвардсан. Үүндээ СЕХ, Цагдаагийн байгууллага, ТЕГ зэрэг байгууллагыг татан оролцуулсан байдаг. Ерөөсөө л МАНАН бүлэглэл МАХН-аас үхтэлээ айж байгаа хэрэг. Тиймээс л МАНАН тус намыг хагалган бутаргах үйл ажиллагаа зохион байгуулахад хүргэж буй гол шалтгаан юм байна. Тэд МАХН-ын эсрэг хуйвалдаан луйвар зохион байгуулж, энэ зорилгодоо хүрэхийн тулд дээрх мэтээр их мөнгө хаяж байна. Гар хөл бологсдодоо том албан тушаал амлаж байгаа мэдээлэл бий. Гэхдээ МАНАН бүлэглэл МАХН-ын үнэт зүйлд халдаж, хууль бусаар булаан авч чадах эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр төрийн эрх мэдэл, хууль хүчний байгууллага МАНАН бүлэглэлийн талд байгаа ч олон нийтийн дэмжлэг, хүч МАХН-д байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна