Өнгөрсөн 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг Автовокзалын хойд замд явган хүний гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Осол гаргагч "Toyota Spacio" маркийн автомашины жолооч 71 настай Н уулзвар дахь гэрлэн дохио зөрчин улаан гэрлээр нэвтэрч гарахдаа хүүхдийг мөргөсөн байна. Уг асуудлаар цагдаагийн байгууллага тайлбар авахад, “Би 71 настай. Нүдний хараа муу тул гэрэл ялгаж чадахгүй, хүүхдийг мөргөчихлөө” хэмээн ярьжээ.
Мөн охины бие хэвийн байгаа бөгөөд аав, ээж нь гомдолгүй хэмээн мэдүүлж, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө зөвшөөрч, буруугаа хүлээсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна