НИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

2017/12/13
НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр 78 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өргөн барьсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөрийн төслийг бодлогын баримт бичгийн хувьд шаардлага хангаагүй тул дахин боловсруулахаар буцаалаа. 

Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар 33713 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 10 хувь нь харааны бэрхшээлтэй, 5 хувь нь хэл ярианы бэрхшээлтэй, 8 хувь нь сонсголын бэрхшээлтэй, хөдөлгөөний бэрхшээлтэй 19 хувь, сэтгэцийн бэрхшээлтэй 17 хувь, хавсарсан бэрхшээлтэй нь 10 хувь, бусад бэрхшээлтэй иргэд 31 хувийг эзлэж байна. Эдгээр иргэд Монгол улсын үндсэн хуульд заасан эрх заяагдмал эрхээ бүрэн эдэлж чаддаггүй бөгөөд тэдний сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, мэдээллийг жигд хүртэх эрх боломж хязгаарлагдмал байдаг тул тэднийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцох боломжийг бүрдүүлэх, ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх бодит хэрэгцээ байгаа юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна