ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг УИХ өнөөдөр хэлэлцэнэ. Б.Хурцын томилгоотой холбогдуулан Ж.Батзандан нарын нэр бүхий 20 гишүүд нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-д хүргүүлсэн.
Харин УИХ-ын дарга М.Энхболд Элчин сайдыг томилох чөлөөлөх асуудлыг УИХ-аар ороод сар орчим хугацаа болж байгаа тул өнөөдөр шийдвэрлэхээ мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Б.Хурцтай холбоотой өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд 10.00 цагаас хийх юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна