Г.Номуундарийн бичлэгт нэр дурдагдсан хүмүүсээс хар тамхины шинжилгээ авч, шалгаж эхэлжээ

2017/12/18
Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь “Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм.

Тэгвэл Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа бөгөөд хуулийн байгууллага бичлэгт нэр дурдагдсан хүмүүсийг дуудаж, хар тамхины шинжилгээг авч эхэлсэн байна.

Тодруулбал, уг бичлэгт нэр нь дурдагдсан Г.Анархүү өчигдөр орой хар тамхины шинжилгээ өгчээ. Олон нийтийн сүлжээнд түүнийг Г.Номуундарийг хүчиндсэн гэх хэрэгт буруутгаад байсан ч уг хэрэгт Г.Анархүү нь холбоогүй болохыгт Г.Номуундарь охин өөрөө хэлсэн байна.



Мөн бичлэгт нэр дурдагдсан Ц.Анир гэх охин хар тамхины шинжилгээ өгсөн байна.



Харин хүчингийн хэргийн хохирогч болсон гэх Б.Номинзул Г.Номуундарийн дэлгэсэн хүчин, хар тамхины хэрэгт холбоотой хэмээн нэр дурдагдаж байгаа олны танил залууст найзын хамт хүчиндүүлээгүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр хуулийн байгууллагын дүгнэлт гартал ухаантай хандана уу хэмээжээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна