Охидын онгон хальс нь урагдаагүй, гэмт хэргийн золиос болсон явдал тогтоогдоогүй гэх дүгнэлт гарчээ

2017/12/18
Баячуудын хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар нийтэд мэдээлсэн Г.Номуундарь фэйсбүүкээр хийсэн Live бичлэгтээ, "Ramada-д байдаг нэг айлд 2-3 охинтой хамт ... хийсэн гэхээсээ илүү манай дүү хүчиндүүлсэн. Тэр хүн бол олны танил хүн учраас нэрийг нь хэлмээргүй байна. Одоо энэ лайвыг үзээд сууж байна. Та манай дүүтэй бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ манай дүү хүсээгүй байсан. Анир гэх охин байсан. Мөн Анархүү, Мөөнөө, Цог байсан. Таны нэрийг хүндлээд би хэлэхгүй. Манай дүүтэй бүгд унтсан. Юу хэрэглэж, тэнд юу болсныг чинь мэдэж байгаа” хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл бичлэгт нэр нь дурдагдсан Б.Номинзул  (Г.Номуундарийн үеэл дүү) өөрийгөө хүчингийн хэргийн хохирогч биш гэдгээ зарласан байна.

Тодруулбал, тэрбээр өчигдөр фэйсбүүк хуудастаа  “Номуундарь манай үеэл эгч. Манай эгчийн лайв дээр гарсан, хэлсэнчлэн би болон манай найз (Tseren Anir) ерөөсөө хүчиндүүлээгүй, энд нэр нь дурдагдсан хүмүүст. Манай найз бид хоёр бүх зүйлийг үнэн зөвөөр нь байцаалтаа өгч, худлаа гэдгийг хэлсэн байгаа” хэмээн бичжээ.



Мөн уг бичлэгт нэр нь дурдагдсан Б.Номинзулын найз Ц.Анир өөрийн фэйсбүүк хуудастаа, “Сая хар тамхинтай тэмцэх газар очиж байцаалт өгч, хар тамхины шинжилгээг ч өглөө. Шүүх эмнэлэг ч орсон. Энэ бүгд худлаа. Анархүү, Мөнжин, Цог, Баттөр гэх хүмүүст хүчиндүүлэх нь байтугай танихгүй” хэмээн бичжээ.



Харин ШШҮХ болон ЭЦА-ны эх сурвалжууд “Насанд хүрээгүй, хүчирхийлүүлсэн гэх охидод үзлэг хийхэд онгон хальс нь урагдаагүй, гэмт хэргийн золиос болсон явдал тогтоогдоогүй” гэх мэдээллийг Өнөөдөр сонинд өгчээ.

Мөн түүнчлэн Г.Номуундарийн аав Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг үүсээд буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж, Хар тамхитай тэмцэх хэлтэс бичлэгт нэр нь дурдагдсан хүмүүсийг дуудаж, холбогдох шинжилгээг авч эхэлсэн байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна