Хөшөөтийг стратегийн ордод оруулж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүслээ

2017/12/19
Алс баруун хязгаарт орших Ховд аймгийн Цэцэг, Дарви сумыг хамарч байрлах Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдолтой ордод оруулах асуудал одоо болтол шийдэгдээгүй. Баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой энэ ордыг стратегийн ордод нэн даруй оруулж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас  хүсч байна гэж  Хөшөөтийн уурхайн “Ахмад уурхайчдын холбоо” ТББ-ийн тэргүүн Н.Бүргэд, Удирдах зөвлөлийн дарга Д.Цэдэнбал, тэргүүлэгч гишүүн О.Бямбаа нар өнөөдөр /12.19/ “Үндэсний мэдээллийн төв“-д хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ.

Тус ордыг стратегийн ач холбогдолтой ордод оруулах гэж 2011 оноос хойш яригдаж ажлын хэсэг байгуулан ажилласан хэдий ч эхний 15 ордоос хасагдаж улмаар 2012 онд Стратегийн ач холбогдолтой 27 ордын жагсаалтад оруулахаар  Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажилласан. Харин энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн О.Эрдэнэ, “Хамаг Монгол хөдөлмөрийн нам”-ын  дарга УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын төлөөлөгчид уурхайн байдалтай танилцсан юм. Гэвч тэд  “ Мо Эн Ко” компани 311 км хатуу хучилттай хар зам тавьсан учир хариуцлагтай  уул уурхай хөгжүүлсэн гэж хэлж болно. Тиймээс стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулахгүй гэж үзсэн аж. Уг нь Ховдын ард түмэн, тухайн үеийн Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, БОАЖЯ 100 хувь стратегийн ордод оруулахаар нэгдсэн байсан боловч Ц.Элбэгдоржийн нөлөөлөл орж энэ ордыг харийнханы мэдэлд өгсөн гэж  “Ахмадын уурхайчдын холбоо”-ны зүгээс мэдэгдэж байна.

Үүнээс хойш Хөшөөтийн уурхайд БНХАУ-ын “Мо Эн Ко” компанийн хятад ноёд эдийн засгийн ноёрхлоо тогтоож, нутаг орон, байгаль орчныг нь  сүйтгэж, сүйрүүлсээр арван жилийг ардаа орхижээ. Орон нутгийн ИТХ-аас тогтоол гарган тус уурхайтай хамтран ажиллах гэрээ байгуулж нэг сая тонн  нүүрс олборлолт тутмаас орон нутгийг хөгжүүлэх “Хөшөөт сан”-д нэг ам.доллар төвлөрүүлж  байхаар тохиролцсон боловч жил бүр 700-800 мянган тонн нүүрс олборлосон гэж тайландаа дурьдсаар иржээ. 10 жил олборлолт явуулахдаа тус санд 500 сая төгрөг оруулсан гэж Н.Бүргэд мэдээлэв. Нөгөө талаар тус уурхайн нөөцийг 87 сая тонн гэж тодорхойлдог боловч Эрдэс баялагийн санд мэдээлсэнээр 30 сая тонн нүүрсний нөөцтэй гэдэг.1980 аад онд манай улс хайгуул хийж 100-120 метрийн гүнд өрөмдөж тогтоосоноор бол 23 сая тоннын нөөцтэй гэдэг. Гэтэл “ Мон Эн Ко” компани 700 метрийн гүнд өрөмдсөн хэрнээ 30 сая тоннын нөөцтэй гэж тогтоосон. Энэ мэтчилэн уурхайн нөөцийг одоо болтол нэг мөр тогтоодоггүй. Аймаг орон нутагтай байгуулсан гэрээнд 24 мгвтын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барьж байгуулна гэсэн тэр амлалтаа биелүүлээгүй.

Тус компани зөвхөн нүүрсээ зөөж хил давуулхад зориулж  100 тоннын даацтай хүнд ачааны машинаар тээвэрлэлт хийдэг  авто зам барьсан. Одоо энэ зам иргэдэд үйлчилдэгггүй. Орон нутгийн эдийн засагт ямар ч нөлөө үзүүлдэггүй.  Учир нь “ жил бүр тус компани орон нутгийн хөгжлийн санд нэг тэрбум 400 сая төгрөгийг оруулж  Ховд аймгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ёстой боловч . Харамсалтай нь нэг ч төгрөг аймгийн дансанд оруулаагүй ” тэд ярьж байв. Хөшөөтийн уурхайг дагасан Хөшөөт болон Хөндлөнгийн гол ширгэн гэрийн давхрага дээр хуруу дарам тоос тогтож эрүүл мэнд байгаль орчины асуудал хүнд болсон аж. Түүнчлэн тус уурхайн хиймэл нууранд 2008 онд 11 настай хүүхэд унаж амь насаа алдсан зэрэг ноцтой зөрчил олон гарчээ. Тэд  2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын сонгуулийн амлалтад Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулна гэсэн сонгуулийн сурталчилгааны амлалтыг олон нийтэд уншиж сонордуулсан. Эцэст нь тэд Ерөнхийлөгчөөс энэхүү амлалтаа биелүүлж өгөхийг  хүслээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна