”Улс төрийн намуудын нээлттэй хаалганы Анхдугаар өдөрлөг” болно

2017/12/20
Монгол улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсан 1992.01.13-ны өдрөөс олон намын тогтолцоог бодитоор хүлээн зөвшөөрч Монгол улсын улс төрийн амьдралд маш том өөрчлөлтийг бий болгосон.

Энэхүү өөрчлөлтийн үр дүнд өнөөдрийн байдлаар Монгол улсад улс төрийн 27 нам үйл ажиллагаагаа явуулж байна.

Улс төрийн бүхий л намууд Монгол улсын Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулахаар мөрийн хөтөлбөр, дүрэм, бодлогоо боловсруулж ажилладаг гэдэгт бид итгэдэг.

Харамсалтай нь улс төрийн намуудын үйл ажиллагаа оновчгүй, бүтэц зохион байгуулалт нь үндсэн зорилгоо хангаж, бодлогоо хэрэгжүүлэх чадваргүй. Өөр хоорондоо уялдаа холбоогүй байна.

Иргэд, сонгогчид улс төрийн намуудын үйл ажиллагаанд оролцох оролцоо сул, ард түмнээс улс төрийн намын талаар ойлгох ойлголт учир дутагдалтай байгаа нь судалгаагаар тогтоогдож байна.

Улс төрийн намын үйл ажиллагаа нээлттэй, олон нийтийг хамарсан байх ёстой. Гэтэл улс төрийн намуудын үйл ажиллагаанд төрөөс баримтлах бодлого оновчгүй бөгөөд алдаатай байна.

Үүний учир Монголын Хүний төлөө намаас “Улс төрийн намуудын нээлттэй хаалганы Анхдугаар өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгийн арга хэмжээ нь дараах ач холбогдолтой. Үүнд:

1.  Улс төрийн намуудын үйл ажиллагаа, бодлогын талаар мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.

2. Улс төрийн намуудын удирдлага, судалгааны байгууллагууд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаагаа өргөтгөнө.

3.  Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хамтын хүчээр улс орноо хөгжүүлэх арга замыг эрэлхийлнэ. Бид энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн, Эв нэгдлийн ордон гэх мэт бүтээн байгуулалтуудыг хийхээр ажиллаж байгааг уламжлахад таатай байна. Монголын Хүний төлөө намаас “Улс төрийн намуудын нээлттэй хаалганы Анхдугаар өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна