УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх хохирогчийн талаас Үндсэн хуулийн цэцэд хандаж, “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж өгнө үү” гэх гомдол гаргасан юм.
Тэгвэл өнөөдөр эл асуудлаар Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаа хийлээ.
Их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэв.
Улмаар Их суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн 6.9.1-т заасан “нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ.
Хүчингүй болгосон заалт:
Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:
6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна