Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Болор цом” яруу найргийн наадмын үеэр утга зохиол, оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шилдэг бүтээл туурвисан нэг уран бүтээлчид Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шагнал олгохоор болсон. Тэгвэл МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир энэхүү шагналын эзнээр тодорчээ.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Завхан аймгийн утга зохиол нэгдлийн тэргүүн П.Батсайхан нар гардуулсан байна. Шагналд Дорнын их найрагчийн цээж хөрөг бүхий цул мөнгөөр урласан тэмдэг, таван сая төгрөгийн мөнгөн шагнал багтжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна