Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэгт зориулж хүрэл хөшөө босгох ёстой гэв

2017/12/20
"25 дугаар суваг" телевизийн “Ам нээвэл” зочны ярилцлагын цагт “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, эдийн засагч Да.Ганболд оролцжээ. Тэрбээр ярилцлагын үеэр Дубайн гэрээг байгуулсных нь төлөө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт зориулж хөшөө босгох ёстой хэмээн ярьжээ.

Тодруулбал тэрбээр, “Дубайн гэрээг хийсэн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад гавьяат үйлс байгуулсанг нь үнэлж Монголын төр хүрэл хөшөө босгох ёстой. 4,2 миллиард доллартой тэнцэх хөрөнгө оруулалт чинь зогсчихсон байсан. 100 хувийн монголын өмчид байгаа Оюутолгойн газар доорх баялгийн 53 хувийн үр шимийг монголчууд хүртэнэ, 47 хувийг хөрөнгө оруулагчид хүртэнэ. Анх Оюутолгойн гэрээ үзэглэсэн өдрөөс эхлээд л бид энэ ашгаа хүртэж эхэлсэн.

Баахан ярьсан. Хоосон улс төр хийсэн хүмүүс. Ч.Сайханбилэгийг Дубайд очоод гэрээ хийлээ гарын үсэг зурлаа гэж хоосон шуугиж буруутгасан хүмүүс. Ингэж синсац хийж, од болох гэсэн, өөрийгөө тодруулах гэсэн хүмүүс тийм зүйл ярьсан. 70-80 жилийн түүхээ үз. Эх орондоо, Монголдоо ашигтай зүйл санаачилсан, хийсэн хүмүүсээ дандаа харлуулж, гутааж байсан. Үхсэнийх нь дараа л сайн хүн байж гээд хөшөө босгодог. Дубайн гэрээг ашигтай шийджээ гэдгийг мэдсэн хүмүүс Ч.Сайханбилэгт зориулсан, Зэсэн, эсвэл хүрэл хөшөө босгох цаг ирнэ. Тун удахгүй” гэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна