Хакүхо болон Какүрюү нарт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

2017/12/21
Нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх дуулианы улмаас өөрийн хүсэлтээр зодог тайлсан Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн дэвжээний багш Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргасан  талаар “The Japan Times” сонин мэдээлжээ. 

Японы Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр болсон удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдааны үеэр Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргах шийдвэр гаргасан” гэсэн байна.

Зиндаа дээгүүр бөхчүүдэд хүндэтгэлтэй хандсангүй гэх шалтгаанаар Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг  зодох үед хамт байсан ч зодохыг нь болиулаагүй гэх шалтгаанаар Хакүхо болон Какүрюү нарт сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг мөн уг хуралдааны үеэр гаргасныг Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Тодруулбал, хоёр их аваргад нэгдүгээр сард огт цалин өгөхгүй бол хоёрдугаар сард Хакүхогийн цалинг 50 хувиар хасах аж. Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү мөн өөрөө гурван сарын турш цалингүй ажиллах гэнэ.
 
Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна