Toyota Land Cruiser 200 маркийн хоёр автомашиныг зөрчлийн дуудлага мэдээлэлд ажиллуулж эхэллээ

2017/12/21
Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 200 маркийн хоёр автомашиныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийслэлийн гэр хорооллын алслагдсан хороодод гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд ажиллуулж эхэлсэн юм.

Мөн Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байгаа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн 68, Замын цагдаагийн албаны 48 нийт 116 хөдөлгөөнт эргүүлийн автомашинд шатахууны нэмэгдлийг 2017-12-20-оос эхлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын /хуучин нэрээр / 2011 оны 224 дүгээр тушаалын хавсралтын 1-д заасныг баримтлан 25 хувиар нэмэгдүүлжээ.

Шатахууны нэмэгдлийг олгосноор албаны бэлэн байдлыг бүрэн хангаж, автомашины аккумлятор, дуут дохио, гэрэл эвдэрч доголдох эрсдэл буурч, хүйтний улиралд дуудлага, ачаалал ихтэй үед шатахуун хүрэлцэхгүй явдал таслан зогсоогдож, хөдөлгөөнт эргүүлийн автомашинууд үүргээ хэвийн гүйцэтгэх боломж бүрдэж байгаа аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна