Э.Бат-Үүл "Гэр хорооллын хөгжлийн нам" байгуулж, АН-аас гарахаар зэхэж байна

2017/12/22
Сүүлийн үед Улаанбаатар хотын гэр хорооллынхны тухай нийтлэл бичих болсон экс хотын дарга Э.Бат-Үүл нэгэн шинэ нам байгуулж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч түүний байгуулсан “Гэр хорооллын хөгжлийн нам”-ыг Дээд шүүх бүртгэхээс татгалзсан байна. 

Энэ талаар Э.Бат-Үүл “Хүлцэнгүй нь дэндсэн гэр хороолол” нийтлэлдээ, “Саяхан гэр хорооллынхон байгуулсан намаа бүртгүүлэхээр шүүхэд ханджээ. Гэтэл шүүхийнхэн мөнөөх гэр хорооллынхноос боловсролтой эсэхийг нь асуух зэргээр баалаад, бүртгэлгүй буцаав. Үнэхээр дээрэлхэж байгаа биз!

Гэр хорооллынхон "боловсрол"-гүй учраас нам байгуулж болохгүй юм байх. Үндсэн хуульд иргэдээ боловсролоор нь ялгаварлаж болохгүй гээд цагаан дээр хараар бичсэн байгаа. Ер нь тэгээд тэр шүүгчид өөрсдөө боловсрол гэж юу болохыг мэдэж байгаа юм уу? Үндсэн хуулиа мэдэхгүй шүүгчдийг боловсролтой гэх үү?

Үнэндээ тэр шүүгчид боловсролын асуудал тавиад байгаа юм биш, зүгээр л гэр хорооллыг дорд үзэж дээрэлхжээ” хэмээн бичжээ.

2017 оны зургаадугаар сараас эхлэн Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ удаа дараа гаргаж буй Гэр Хорооллын Хөгжлийн Нам-ын цаана Э.Бат-Үүл байгаа гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Албан ёсоор Б.Батсүх гэх хүн уг  намыг байгуулах ажлыг удирдаж байгаа аж.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна