УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва нарын хооронд үл ойлголцол гарч нэгийгээ зүй бус үгээр дайрч доромжилжээ.
Тодруулбал, хуралдааны үеэр гишүүн Т.Аюурсайханыг үг хэлснийх нь төлөө Д.Тэрбишдагва, “Чи зүгээр дуугай байж байж. Чамайг бодвол би дөрвөн удаа сонгогдсон. Чи бид нарыг загнадаг хүн биш за юу. Хүнийг нас сүүдэр, үр хүүхдээр нь доромжилдог чам шиг бацаан битгий олон юм яриад байгаарай. Би ярих юмаа ярьж байна. Монголын ард түмэн чи бид хоёрыг бас ялгах байлгүй. Чи дөнгөж орж ирж байгаа хүүхэд байхгүй юу” гэхчлэнгээр хэрэлджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна