Засгийн газар Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг хандивлахаар болжээ

2017/12/22
Яруу найрагч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдраар өвдсөн тухай мэдээлэл өнгөрсөн 7 хоногт цацагдсан билээ. Зохиолчийн эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа ажээ.

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг бүрэн даахаар болсон ба “Херо энтертайнмент” студи, “Алтан жолоо” групп зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд мөнгөн тусламж үзүүлж, “МИАТ” компани онгоцны зардлыг нь даахаа мэдэгдээд байна гэх албан бус мэдээллүүд цацагдаад байгаа юм.

Тэгвэл Засгийн газраас 25 сая төгрөг гаргаж, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт СГЗ Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд зориулахаар болжээ. Тодруулбал, Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд зориулан Засгийн газрын нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-аас 10 сая төгрөг, ЭМЯ-аас 5 сая төгрөг гаргах шийдвэр гарсан байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна