УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татахаар Цэцэд ханджээ

2017/12/23
Хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба  нар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах тухай асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Үндсэн Хуульд "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг. Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж үзжээ. Мөн УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заажээ. Тиймээс үүний дагуу хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа дээр УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзэн Цэцэд хандсан байна.

Б.Наранхүү гишүүн нь Дундговь аймгаас хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдоод байгаа юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна