27 настай нэгэн эрэгтэй Энхтайваны гүүрнээс үсрэхийг завджээ

2017/12/23

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайвны гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр  23:06 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид газар дээр нь очиж, иргэн Ж /27 настай, эрэгтэй/ тус гүүрний хашлага дээр сууж байсныг ярилцлага хийж саатуулж, аюулгүй буулгасан байна. Дараа нь тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна