НИТХ-ын дарга С.Амарсайханыг шүүхийн шийдвэрээр унагаах зорилготой нэгэн операцийг НИТХ-ын даргад өрсөлдөөд унасан Д.Баярсайхан, 60 тэрбумын Ц.Сандуй нар саяхан зохион байгуулаад бүтэлгүйтжээ. Тодруулбал, энэ сарын 20-нд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Захиргааны хэргийн шүүхэд Ц.Сандуй нарын нэхэмжлэлтэй нэгэн гомдлыг авч хэлэлцсэн байна.
60 тэрбумын гэх тодотголтой Ц.Сандуй тэргүүтэй П.Баярхүү, Байгальмаа, Алдаржавхлан, Батсайхан нарын төлөөлөгчид “С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилсон хурлын шийдвэрийг түдгэлзүүлж өгнө үү” хэмээн шүүхэд гомдол гарсан аж.
Тэдний зүгээс “НИТХ-ын даргад хоёр хүн нэр дэвшээд аль аль нь олонхийн санал аваагүй бол шинээр нэр дэвшүүлнэ” гэх заалтыг үндэслэл болгон шүүхэд хандсан байна.
Улмаар Ц.Сандуй тэргүүтний гомдлыг шүүх авч хэлэлцээд “С.Амарсайханы томилгоо нь хуулийн дагуу явагдсан байна” гэдэг дүгнэлт гарган нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр Ц.Сандуй, Д.Баярсайхан нар дахин ялагдал хүлээв.
С.Амарсайханыг унагаах зорилготой энэхүү шүүх хуралд Ц.Сандуй 4 өмгөөлөгч хөлслөн, ихээхэн хөрөнгө мөнгө, хүч хаяж бийлэгжүү загнажээ.
Мөн тэрбээр “Ланд 200” маркийн автомашинаа хөлөглөн шүүх хуралд морилон очсон агаад энэ үеэр шүүхийн танхимын гаднаас өмгөөлөгч нартайгаа машин дотроосоо харьцаж, заавар зөвлөгөөг өгч байсан гэнэ.
Ямартай ч энэ мэтээс харахад 60 тэрбумын гэх тодотголтой Ц.Сандуй, Д.Баярсайхан тэргүүтний хорсол, зэвүүцэл одоо ч дарагдаагүй яваа гэдэг нь ойлгогдож байна. Хэдийгээр Ц.Сандуй нарын зүгээс МАН доторх хагарал зөрчилдөөн арилсан хэмээн мэдэгдэж байсан ч тэд хөшигний ардуур хор найруулж, төрийн ажлыг гацааж самрах боломжийг идэвхтэйгээр эрэлхийлж яваа нь гэдэг нь илэрхий байна.
Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр ийнхүү ялагдал хүлээсэн Ц.Сандуй, Д.Баярсайхан нар цаашид уг асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандах уу гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна