Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Дакейн Мурат өөрийн аймгийн төрийн албанд ажилдаг нэгэн эмэгтэйг бэлгийн дарамтад оруулсан тухай мэдээлэл дуулиан тариад байна.
Тодруулбал гишүүн Д.Мурат цахим сүлжээгээр өөрийн бэлэг эрхтнийхээ зургийг явуулж, дотно харилцаанд орох санал хүртэл тавьсан бөгөөд уг саналыг нь хүлээн аваагүй хохирогч эмэгтэйг хотод ажлаар ирэхэд нь дуудаж уулзаад утсыг нь булаан авч зодсон гэх мэдээлэл цацагдсан юм.
Хохирогч эмэгтэй Б.Бахытгүлийн зүгээс энэ тухай нэгэн сайтад хандаж, “Сайн байна уу? УИХ-ын гишүүн Дакейн Мурат нь намайг ажил хэргийн шугамаар таньдаг байсан. Гэтэл намайг доромжилж янзан бүрийн янхан, банзал гэх маягаар мессэж бичиж, уулзаж учрах, бэлгийн харьцаанд орох санал хүсэлт удаа дараа тавьж, надруу шалдан зурагнуудаа явуулж, сүүлд гэхэд хотод намайг ажлаар очиход уулзъя гээд дуудаж аваад миний гар утсыг булаацалдаж зодсон. Гол нь гишүүн хүн ийм ёс зүйгүй үйлдлээ нуун, өөрийгөө цайруулах л арга хэмжээ аваад байх нь сонин юм. Зодсон доромжилсон бүх мессеж, зураг нь нотлох баримт нь байхад яах юм. Хүн шиг байж чадахгүй байхад жирийн иргэн хүний хувьд би бодит байдлыг нь ил гаргаж хүмүүст хүргэмээр байна. Эхний ээлжинд шалдан зургийг нь дэлгээрэй, өөрийнх нь гартаа зүүдэг бөгж нь харагдаж байна. Өөрийнх нь сайтад орохоор зөндөө зураг нь байна гартаа бөгжтэй тэр эрхтэнээ барьж явуулсан зураг нь дээр байна” гэх захиаг илгээсэн байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Мурат дээрх эмэгтэйг цагдаад өгсөн байна.
Тодруулбал, эрхэм гишүүний зүгээс Б.Бахытгүлийг 2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд "Нэр төр, алдар хүндэд халдахаар заналхийлсэн" гэх үндэслэлээр гомдол гаргаж, хуулийн байгууллагаар шалгуулж гэнэ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна