Э.Эрдэнэжамъяан: О.Баасанхүүг намаасаа УИХ-д нэр дэвшүүлсэндээ ичиж байна

2018/01/04
МАХН-ын удирдлагууд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “УИХ-ын гишүүн О.Баасанхүү удаа дараа хууль зөрчиж, зохион байгуулалттай  үйл ажиллагаа явуулсан.  Намын эсрэг ажилласан учраас намын гишүүнээс хасч буйг онцоллоо. Мөн О.Баасанхүүг ард түмний өмнөөс УИХ-д суулгасандаа ичиж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг  төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн. Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулсан. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 11, 2, 23 дугаар зүйлийн 3,4-р заалтуудыг зөрчсөн учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ үүнийг хэлэлцээд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа” гэлээ.

МАХН-ын зүгээс О.Баасанхүүг  Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйл буюу дураараа аашлах 22.12 дугаар зүйл.Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, 23.3 дугаар зүйл.Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух 23.4 дүгээр зүйл. Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх  зэрэг  хуулийн  заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хууль бус хуралд оролцсон гишүүдийн нэрсийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан  МАХН-ын гишүүдийн бүртгэлтэй тулгахад намын гишүүн биш, гишүүдийн нэр, регистрийн дугаар нь зөрж байгаа гэнэ. Тиймээс О.Баасанхүүг Эрүүгийн хууль зөрчсөн үйлдлүүдээр нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно гэдгийг МАХН-ын удирдлагууд онцоллоо.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна