Д.Мурат: Монголын 16, 18 настай охид хог дээр хэвтэж байдаг, тэдэнд мөнгө өгвөл юуг ч хийж өгнө

2018/01/05
УИХ-ын гишүүн Д.Мурат  Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү ёс бус зураг явуулж, сэтгэл санааны дарамт учруулан, биед нь хэд хэдэн удаа гар хүрч байсан гэсэн мэдээлэл  цацагдаад байгаа билээ. Тэгвэл хохирогч гэх эмэгтэй хэвлэлд ханджээ. Тэрбээр Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагаараа дамжуулан Д.Муратын бичсэн мессэжийг нийтэд ил болгосон байна.

Тодруулбал Б.Бахытгүл, “Миний гомдол Баян-Өлгий аймагт шалгагдаж байгаа. Анх  12 дугаар сарын 4-нд Эрүүгийн Цагдаагийн хэлтсийн 4-р тасгийн ахмад Түвшинбаярт  хэргийн тухай бүх мэдээллийг өгсөн. Миний гомдлыг хүлээж авсан цагдаа намайг Мураттай эвлэрч, тохиролцохыг шаардаж байсан юм. Саяхан би хотод очоод Мураттай уулзсан. Зургаан цагийн турш намайг гомдлоо татаж авахыг ятгасан. Тэр үед Мурат хэлэхдээ “Олон хүн миний талд байгаа. Тиймээс чи юу ч хийж чадахгүй. Би Баттулга Ерөнхийлөгчтэй найз. Тиймээс миний талд шийдвэр гарна. Та нар хуулиар юу ч олж долоохгүй” гэсэн. Энэхүү яриаг би бичиж авсан. Нотолгоо байгаа. Өчигдөр миний фэйсбүүкийг хакердан мессенжэрт буй мэдээллийг устгахыг оролдсон байсан. Азаар би фэйсбүүкийн кодоо сольж мэдээллээ хадгалж үлдсэн.

...Хэрэв надад ямар нэгэн зүйл тохиолдвол Мурат гишүүнтэй холбоотой байх болно. Энэ тухай гэр бүлийнхэндээ ч гэсэн хэлж байгаа. Надад одоо дэлгэж байгаагаас ч илүү ноцтой олон мэдээлэл байгаа гэдгийг хэлье. Мурат миний эсрэг мэдээлэл гаргана гэсэн. Тэр үед нь би илүү их ноцтой мэдээллүүдийг дэлгэх болно. Над руу бичсэн ёс бус мессеж нь Казак хэл дээр болохоор хүмүүс ойлгохгүй байх. Тиймээс би бүх бичсэн мессежийг нь монгол хэлнээ буулгаж олон нийтэд цацна. Зарим нэг мессэжийг энд дэлгэе. Дараах мессеж дээр Мурат “Монголын 16, 18 настай охид хогон дээр хэвтэж байдаг. Хэрэв тэдэнд мөнгө өгвөл юуг ч хийж өгнө. Чи хөгшин хүүхэн. Гэхдээ би чамайг, хүндэлж, хайрлаж, хүсэж байна” гэх утгатай зүйлс бичигдсэн байгаа” хэмээн яриад дараах зургийг ил болгосон байна.



Х.Онон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна