Норма Жийн Мортинсон буюу Мерилин Монро гэж хэн бэ?

2018/01/06
Сэтгэл татам Мерилин Монро нэр алдрын оргилд хүрэхээсээ өмнө ээж болохоос илүүг мөрөөдөж үзээгүй, хүрэн үстэй Норма Жийн Мортинсон байлаа. Түүний холливудын од, шаргал үстэй Мерилин Монро болохоосоо өмнө ямар дүр төрхтэй байсныг та мэдэх үү?

Үсээ шараар будаж нэрээ өөрчилж, алдартай жүжигчид, бүр ерөнхийлөгчтэй хүртэл хайр сэтгэлийн холбоо үүсгэж Холливудын алдрын замд нэрээ мөнхлөн үлдээсэн түүний амьдралын тухай өгүүлье. 

Norma Jeane Mortenson Mother

Ээжийн хамт, 1929 он.
Ердөө 8 настай байхад нь ээж нь сэтгэл мэдрэлийн өвчинд нэрвэгдэж Мерилин асрамжийн газарт очжээ. Түүний очсон асрамжийн газар, асран хамгаалах айл бүрт охиныг бэлгийн дарамт угтаж, охин айдаст автаж ээрч гацдаг болж эхэлсэн байна. Энэ аймшигт байдлаасаа гарахын тулд ээжийнхээ найзын зөвлөснөөр хөрш айлын Жеймс Дугертитэй гэрлэхээр болов. Мерилин 16 насны төрсөн өдрийнхөө дараа ийнхүү 21 настай хөрш залуутайгаа гэрлэжээ.

Мерилин сургуулиасаа гарч, өөрийн амьдралаа нөхөртөө зориулах болов. 

Norma Jeane Aunt Ana

Өсвөр насанд хүрсэн Норма Жийн нагац эгчийнхээ гэрт. 1938 он.

Norma Jeane Marilyn Monroe

14 насандаа. 1940 он.

Norma Jeane Rowboat

Норма Жийн ( голд) болон түүний найзууд. 1941 он, Калифорни.

Norma Jeane Outdoors

Найзуудын хамт, 1941 он.

Norma Jeane 1944

1943 онд нөхөр нь худалдаа хийдэг усан онгоцонд ажиллах болж эхнэрээ удаан хугацаагаар хаяж явах болов. Мөнгөгүй, хайргүй амьдрах болсон Мерилин онгоцны үйлдвэрт ажиллаж эхэлсэн ба энэ нь түүний ''од'' болох замын эхлэл болсон. 
Түүнийг онгоцны үйлдвэрт ажилладаг байхад анх нэгэн офицер түүний зургийг дарж байжээ. Энэ нь түүнд загварын ертөнцөд орох сэдлийг төрүүлэв.

Norma Jeane Brunette

Тэр цагаас хойш Мерилин ажлаасаа гарж зургаа даруулж, загвар үзүүлж эхэлсэн байна.



Norma Jeane Mortenson Brunette

Norma Jeane Postcard

Ил захидалд зориулж даруулсан зураг. 1940 он.

Teenaged Norma Jeane Baker

15 настай Норма Жийн Мортинсон гоо охин болов. Энэ түүний ганц бие байх сүүлийн жил байв.

Norma Jeane Wedding Day

16 насандаа Жеймс Дугертитэй гэрлэв. 1942 он.



Norma Jeane Streetside

15 настай Норма Жийн Калифорнид 1941 онд

Norma Jeane James Dougherty

Норма Жийн анхны нөхөр Жеймс Дугертийн хамт 1943 онд. Хожим Мерилин анхны нөхрөө дурсахдаа '' Бид маш бага ярилцдаг байсан. Бидэнд ижил төстэй зүйл нэг их байхгүй. Уйтгартай байсан.'' гэсэн байдаг.

Norma Jeane Blue Book

Норма Жийн Мортинсон анхны загварын агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа. 1945 он.

Norma Jeane Sand Skiing

Загварын карьераа эхлүүлэхэд нь нөхөр Жеймс нь ихэд дургуйцжээ. Ингээд ердөө жилийн дараа л хосууд салсан байна.

Marilyn Monroe Photo Shoot

20-р зуун кино компанид ажилд орж, нэрээ өөрчилж бидний мэдэх ''сайхан'' Мерилин Монро болжээ. 1947 он. 

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна